Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал
2019-03-11

ШИЛДЭГ ИЛТГЭЛ-2019

Шинэ Иргэншил дээд сургууль, МСҮТ-ийн багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлж, илтгэх ур чадварын дээшлүүлж багшийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, мөн улс болон бүсийн хэмжээнд зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний уралдаанд оролцох, тэргүүн туршлага солилцох зорилготойгоор 2019 оны 3 дугаар сар 5-ны өдөр “Багшийн хөгжил, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвтэй эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.

МБСААЗТ-ийн  Ч.Оюунчимэг, Б.Мөнхзул нар “Сургалтын баримт бичиг боловсруулалт, хөгжүүлэлтээр дамжуулан багш хөгжих боломж” сэдэвт илтгэлээр багшийн тасралтгүй хөгжих боломжийг судалж сургуулийн багш нараасаа бодит судалгаа авч үнэлгээ дүгнэлт өгсөн маш сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлж тэргүүн байранд шалгарав.

            Багш Г.Амарзаяа, Б.Халиун нарын “Багш ажлын байран хөгжих боломжийг судлах нь” илтгэл нь багшийн хөгжлийн хэрэгцээ шаардлага хандлагын асуудлыг хөндөн тэмцээний хоёр дугаар байранд шалгарав.

МБСААЗТ-ийн Б.Сэрчин, И.Оймандах нар “Багшийн хөгжилд сургалтын хэрэглэгдэхүүн нөлөөлөх нь“  сэдвийг сонгон багшийн хөгжлийг бүтээлч талаас нь харж цаашид багш өөрөө ажлын байрандаа тасралтгүй хөгжих нэгэн арга бол хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах явцдаа багшийн хөгжих боломж хязгааргүй байдаг гэсэн санааг дэвшүүлснээр тэмцээний гуравдугаар байранд шалгарав.

 

Нийт оролцсон багш нартаа талархал илэрхийлье!

eqnlT6ILnLqVaVh.JPG
1kMHUPxtxHfG8dt.JPG
FphK14HSUaSAuDk.JPG
DWMCaKqmu5XjIlO.JPG
pSHh2ez8KS8D9ux.JPG
tzuJBxO975akroD.JPG
glvU51K3opyEjkb.JPG
 
Дэлгэрэнгүй
БАКАЛАВАР, МАГИСТРЫН НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
2018-09-11
Дэлгэрэнгүй
Мөнгөн хонхны баярын мэнд хүргэе.
2018-05-13
Дэлгэрэнгүй
2017-2018 оны хичээлийн жилд амжилттай төгссөн магиструуддаа баяр хүргэж, эрдмийн ажилд тань амжилт хүсье.
2018-05-02
Дэлгэрэнгүй
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ
2018-04-26
Дэлгэрэнгүй
Харилцагч байгууллагууд